Түгээмэл асуултууд

Хэрвээ гэрт хүргүүлэх үед нь хүн байхгүй бол яах вэ ?

Хэрвээ гэрт нь хүргэх үед хүн байхгүй бол манай хүргэлтийн ажилтан эхлээд утсаар нь холбогдох болно. Утас нь холбогдохгүй бол таны захиалгыг дэлгүүр дээр буцаан авчирч найдвартай хадгалах болно. Мөн нэмэлт мэдээллийн хэсэг дээр нэмэлт заавар бичиж болно. Жишээ нь: “Гэрт нь хүн байхгүй бол хөршд нь үлдээгээрэй” гэх мэт.

Яг заасан хугацаанд хүргэж өгч чадах уу ?

Бид баталгаа өгч чадахгүй ч гэсэн хамгийн хурднаараа хүргэж өгч үйлчлэх болно. Та захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг Нэмэлт мэдээллийн хэсэг дээр бөглөж өгөх ёстой. Жишээ нь: Тэр 3 цаг гэхэд ажлаасаа гараад явна гэх мэт.

Амралтын өдрүүдээр захиалга хүргэж өгдөг үү?

Мэдээж хүргэж үйлчилнэ. Манайх өдөр бүр 08 – 22 цагийн хооронд хүргэж өгч үйлчилж байна.