Үйлчилгээний нөхцөл

ЕРӨНХИЙ ЗААЛТ

MADAM.MN цахим худалдааны сайт нь “MADAM PREMIUM FLOWERS” Facebook хуудасны албан ёсны вэб сайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг онлайн вэб сайтаар үйлчлүүлэхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.

  1. Хэрэглэгч MADAM.MN цахим худалдааны үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр вэб сайтаас үйлчилгээ авах эрхтэй болно.
  2. Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд “MADAM PREMIUM FLOWERS” ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч болон захиалагч гэх/ хамтран хяналт тавина.
ХЭРЭГЛЭГЧИЙН АНХААРАХ ЗҮЙЛС
  1. Цахим худалдааны тэмдэгтүүд нь “MADAM PREMIUM FLOWERS” ХХК-ний өмч бөгөөд бараа бүтээгдэхүүний тэмдэгтүүд нь брэндүүдийн өмч болно. Энэхүү вэбсайтын лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
  2. Вэб сайтын ажиллагаа, түүний аюулгүй байдал, цахим худалдааны хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг “MADAM PREMIUM FLOWERS” ХХК бүрэн хариуцна.
  3. Хэрэглэгч нь MADAM.MN вэбсайтаас худалдан авах хийх боломжгүй ба зөвхөн бүтээгдэхүүний мэдээллийг харах боломжтой.
  4. Хэрэглэгч нь худалдан авалт, захиалга хийхийг хүсвэл “MADAM PREMIUM FLOWERS” Facebook хуудаснаас хийх боломжтой..
  5. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.
  6. Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.
  7. Таны захиалсан цэцгийн зарим нэг орц баглаа боодол сав чимэглэлийн өнгө өөрчлөгдөж болохыг анхаарна уу.
ЗАХИАЛГА ХИЙХ, ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ ХУГАЦАА
  1. Захиалга авах хугацаа:
    1. Хэрэглэгч “MADAM PREMIUM FLOWERS” Facebook хуудаснаас 24 цагийн аль ч цагт хэдэн удаа ч захиалга хийж болно. Хамгийн эхний хүргэлт хийж эхлэх хугацаа өглөөний 9 цагаас эхлэнэ.
  2. Захиалга баталгаажих, цуцлагдах хугацаа:
    1. Хэрэглэгч нь захиалгыг бэлтгэж хүргэлтэнд гарахаас өмнө зааврын дагуу төлбөрийг бүрэн шилжүүлж, байршуулах шаардлагатай.
    2. Хэрэглэгч өөрийн хүргэлтийн хугацаанаасаа өмнө төлбөрийг гүйцэтгэж чадаагүй захиалга цуцлагдсан тохиолдолд “MADAM PREMIUM FLOWERS” ХХК ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
    3. Хэрэглэгч нь Ажлын өдрүүдийн ажлын цагаар утсаар холбогдож мэдээлэл авах, тодруулах бүрэн боломжтой байна.
ТӨЛБӨР ТӨЛӨХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ
  1. Хэрэглэгч захиалга хийж баталгаажуулсны дараа цахим хэлбэрээр захиалгын хуудасны мэдээлэл авна. Мөн “MADAM PREMIUM FLOWERS” Facebook хуудаснаас хийгдсэн захиалгыг баталгаажуулж байх хугацаанд захиалгын нийт дүн, төлбөр гүйцэтгэх хэлбэр, төлбөр хүлээн авагч байгууллагын нэр, дансны дугаар зэргийг Хэрэглэгчдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх болно.
  2. Нэгэнт Хэрэглэгчийн зүгээс захиалгын төлбөр гүйцэтгэгдсэн бол тус захиалгыг болих, буцаах, цуцлах ямар нэгэн боломжгүй болно.
Хүргэлт
  1. Таны захиалга өгснөөс ачаалал замын түгжрэлээс хамааран 1-3 цагийн дотор эсвэл төлөвлөсөн өдөр товлосон цагт хүргэлт хийх боломжтой.  Хүргэлтийн үндсэн төлбөр 10.000₮
  2. Хот доторх хүргэлт нь Улаанбаатар хотын дараах хязгааруудад тус бүрийн үнийн дүнгээр хийгдэнэ. Үүнд:
Баруун бүс
Хотын төв хэсгээр
10,000₮
Зүүн бүс
хотын төвөөс алс хэсэг
15,000₮
Урд бүс
Хойд бүс