Аюулгүй байдал, нууцлал

ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ
  1. MADAM.MN систем нь дараах тохиолдлуудад иргэн, хуулийн этгээдийг /цаашид “Хэрэглэгч”, “Захиалагч” гэх/ мэдээллийг цуглуулна. Үүнд:
    1. Хэрэглэгч гэдэг нь MADAM.MN вэбсайтаас ямар нэгэн мэдээлэл авч буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
    2. Хэрэглэгч зөвхөн хямдрал урамшууллын маягт бөглөх, холбоо барих маягт бөглөх тохиолдолд таны оруулсан хувийн мэдээллийг авах болно. Үүнд:
      1. Нэр
      2. Цахилгаан шуудангийн хаяг
ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ
  1. Системийн үндсэн зааварчилгааны дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
    1. Системийн ашиг тусын тулд системийн хяналт, сайжруулалт, хөгжүүлэлт, тест хийх.
    2. Хямдрал урамшууллын мэдээлэл илгээх.
    3. Хэрэглэгч холбоо барих тохиолдолд эргүүлж хариу илгээх.
ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ БУСДАД ТҮГЭЭХ
  1. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор ашиглахгүй болно.
ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ
  1. Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг өөрийн серверт хадгална.
  2. Хэрэглэгч өөрийн мэдээллийг устгуулахыг хүсвэл холбоо барих хэсгээс холбоо барина.