Нөмөргөнө
Эмэгтэйчүүдийн цэцэг хэмээн хүмүүсийн дунд алдаршсан байдаг. Түүнийг ургуулахад хэцүү биш. Хамгийн гол нь өдөр бүр шүршиж бас хавар бүр шилжүүлэн суулгалт хийх хэрэгтэй байдаг.
Энэ цэцэг нь гэрлэж амжаагүй бүсгүйчүүд ханьтай болоход тусладаг, хүүхэдтэй болж амжаагүй залуу хосуудад үрийн заяаг дууддаг хэмээн үздэг. Мөн энэ цэцэг ургаж байгаа айлд хайр болон ойлголцол оршиж байдаг ажээ.
Нил цэцэг
Нил цэцэг нь гэрэл их шаарддаг цэцэг юм. Энэ нь мөнхийн хайрын бэлгэдэл бөгөөд гэр бүлийг хэрүүлгүй тайван амгалан амьдрахад тусалдаг.
Хятад сарнай
Хятад сарнай гэрт байхад хайр илүү бат бөх болдог гэлцдэг. Дулаанд дуртай цэцэг юм.
Хойя
Хойяг гэртээ байлгаснаар, тэр тусмаа унтлагын өрөөнд байснаар энэ цэцэг нь гэр бүлийн аз жаргалыг авчирдаг юм байна. Тиймээс зүрхэн хэлбэртэй хойя ч байдаг аж. Зүрхэн хэлбэртэй хойяг керри сортынх гэх бөгөөд энэ цэцгийг Гэгээн Валентины өдөр хосууд бие биедээ өгдөг байна.
Мирт
Мөнхийн ногоон навчтай энэхүү ургамал нь цав цагаахан цэцэгтэй. Үзэсгэлэнтэйгээс гадна түүнд анагаах бодис бий. Гэрлэлтийг бат бөх байлгах бөгөөд гэр бүлд аз жаргал авчирдаг. Зарим оронд хосуудын хуримаар энэхүү цэцгийг бэлэглэдэг аж.
Аихризон буюу дурлалын мод
Тасалгааны нөхцөлд энэ цэцэг 30 см хүртэл ургана. Навчнууд нь жижиг бөгөөд зүрхэн хэлбэртэй. Аихризон буюу дурлалын мод нь мэдээж хайр дурлалыг бэлгэддэг.
Калатея буюу марантагийн төрөл
Энэ цэцэгний эх орон нь Америк юм. Навчаараа гоёдог энэ цэцэг нь гэр бүлийн аз жаргалын бэлгэдэл юм.
Ногоодой
Хамгийн арчилгаа багатай цэцэгсийн нэг. Энэ цэцэг нь гэрийн агаарыг цэвэрлэхээс гадна гэр бүлийг жаргалтай бас тайван амьдрахад нь тусалдаг хэмээн эртнээс үзэж ирсэн байна.
Унтаахай хатан буюу аз жаргалын цэцэг
Та үнэхээр сайхан хайртайгаа учрахыг, хайртай хүнтэйгээ аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол Унтаахай хатан буюу аз жаргалыг цэцгийг гэртээ тариарай.
Годонхой буюу эрчүүдийн цэцэг
Нарны гэрэлд тун дургүй бөгөөд байнга шүршүүлэх дуртай цэцэг юм. Энэ цэцэг нь эрчүүдэд хүч чадал өгдөг бөгөөд эр хүний ноён нурууг бэлгэддэг учраас эрчүүдийн цэцэг, эрчүүдийн аз жаргалын цэцэг хэмээн нэрлэдэг байна.